Охин

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Алсын хараагаа тэлж, шинэ зүйлсийг эрэлхийл. Орчлон ертөнц хэдий том, харин та хумхын тоос төдий гэдгээ санаж, сэтгэлгээгээ тэл. Өнгөрсөнд хийсэн сайн үйлийнхээ үр шимийг хүртэнэ. Аз тохиож санхүүгийн байдал сайжирч ч магадгүй. Шинэ зүйл сурч эхлэхэд тохиромжтой сар. Хосгүй нь хостой болж, хостой нь хуримын сураг дуулж магадгүй. Мөн таныг нууцхан харж явдаг хүний тухай ч олж мэднэ. Сарын дунд үеэс амьдралд зарим нэг өөрчлөлт гарч, завгүй өдрүүд эхэлнэ. Энэ бол дараа дараагийн олон үйл явдлын үндэс суурийг тавьсан өөрчлөлт байх юм. Өөрийгөө илэрхийлэх, асуудлыг шийдвэрлэх чадвараа ашиглавал мэргэжлийн салбартаа амжилт гаргаж чадна. Мөн амжилтад хүрэх замыг хурдасгах шинэ танилтай болно.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж