Зорилгодоо хүрэх, шинэ сорилтуудыг даван туулахын тулд эрч хүчээ зарцуулах цаг тань иржээ. Чинхүү хийх дуртай зүйлээ олж чадвал амьдралын тань өдөр болгон амралтаас өөрцгүй байх болно. Хайр дурлалын харилцааны тухайд хоёр биеийнхээ сэтгэл зүйг нэн тэргүүнд тавиарай. Бас хайртай хүн тань юу хүсч байна гэдгийг анхааралтай сонс. Хайр бол зүгээр нэг мэдрэмж биш үйлдэл гэдгийг санаарай. Энэ долоо хоногт өөртэйгөө ажиллаж, дотор хүнээ өнгийн хар. Өмнө гаргаж байсан шийдвэрүүдээ дүгнэхийн зэрэгцээ ирээдүйн зорилгоо эргэцүүлэн бодоорой. Ер нь бол өөрийн давуу болон сул талаа үнэлж, зорилгоо шинээр тодорхойлж, түүндээ таарсан төлөвлөгөө гаргахад тохиромжтой үе юм. Дасгал хөдөлгөөн хийх, хооллох зуршлаа өөрчлөх зэргээр эрүүл мэнддээ анхаарал тавиарай.