Хийх шаардлагатай ажлаа нарийн тодорхойлоод түүндээ тохирсон төлөвлөгөө гарга. Юм юм руу савчих хэрэггүй. Бэрхшээлтэй тулгарвал бууж өгөхийн оронд илүү шийдэмгий байгаарай. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнүүдийнхээ анхаарлын төвд байна. Та бусдад хэрхэн сайхан сэтгэгдэл төрүүлэхээ мэддэг хүн юм. Хэрвээ та гэрлэсэн бол гэр орны ажилдаа идэвхтэй байгаарай. Ганц удаа тоос арчаад, аяга угаахад л хосын харилцаа илүү халуун дулаан болно. Ажилдаа төвлөрч чадвал зорилгодоо хүрэхэд тун ойрхон байна. Эргэн тойрны тань хүмүүс таныг хүндэлж, хайрлаж байна. Энэ долоо бол хэмнэлтийн долоо хоног. Цалин чинь хэчнээн өндөр байсан ч хамаагүй үрэн таран хийх хэрэггүй.