Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

Охин

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоногт таны амьдралд олон шинэ боломж нээгдэх болно. Хүнд хэцүү нөхцөл байдал хэсэг үргэлжилсэн бол одоо эсрэгээрээ бүх зүйл эрс сайжирна. Тасралтгүй хичээл зүтгэлийг тань бурхан шагнана. Ажил дээрээ өсч дэвших төлөвтэй байна. Одоо байгаа ажлаа орхиж, өөр компанид ч орж мэдэх юм. Газар худалдаж авбал ашигтай. Хүмүүстэй хэл ам хэрүүл шуугиан дэгдээхгүйн тулд тэдэнтэй харилцахдаа дипломат, төвийг сахисан байр суурьтай бай. Ажлын шугамаар аялж магадгүй. Гэрт инээд хөөр дүүрэн байна. Гэхдээ ээжийнхээ эрүүл мэндэд анхаараарай. Шүүх цагдаа дээр ямар нэгэн асуудалтай байсан бол хэрэг таны талд шийдэгдэнэ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж