Нум

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Амьдралдаа ямар нэг онцгой зүйл хийхсэн гэж бодож явдаг бол одоо тэр цаг чинь иржээ. Энэ долоо хоног ерөнхийдөө тааламжтай байна. Хэрвээ та хүмүүстэй илүү сайхан харилцаатай байвал шүү дээ. Ойр дотныхоо хүмүүстэй харилцаа сайтай байснаар тэдний тухай олон гайхалтай зүйлс мэдэж авна. Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахыг хичээгээрэй. Гэр бүлийн гишүүдээ мартаж болохгүй. Тэд таны талаар, ажил мэргэжил тань юу болж байгааг мэдэх эрхтэй. Хэрүүл маргаанаас зайлсхийхийг зөвлөж байна. Ажил дээр тань таныг урам зориггүй болгох зарим нэг үйл явдал тохиолдоно. Гэхдээ та өөрийн авьяас чадвартаа итгэх ёстой. Удирдах албан тушаалтнууддаа сэтгэгдэл төрүүлэхийн тулд тасралтгүй өсөн дэвж. Хамт олон тань чухал үед танд туслана. Хүнд хууртаж, мэхлэгдэхээс болгоомжил.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж