Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Нум

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоногт бэрхшээлийг бэлэг гэж харахыг танд зөвлөж байна. Шийдвэрлэх боломжгүй зүйл гэж хаана ч үгүй. Таныг гацалтад орох үед тусламжийн гараа сунгахад бэлэн хүмүүс эргэн тойронд тань олон бий. Ганц бие нумын ордныхон сэтгэлээ илчлэхээсээ өмнө эргэн тойрныхоо нөхцөл байдлыг бодож үзэх хэрэгтэй. Яарах хэрэггүй. Оюутан сурагчид нүглийн нүдийг гурилаар хуурсан арга барилаасаа татгалзахгүй бол гүйцэтгэл тань буурсаар байх болно. Хэрвээ та ажил эрхэлдэг бол ажлын цагаар дэмий назгайрах хэрэггүй. Ирэх саруудад тайван байхыг хүсч байгаа бол яг одоо л өөрийгөө дайчлах цаг. Санхүүгийн байдал бага зэрэг тогтворгүй байна. Тохиромжтой цаг нь болоогүй тул хөрөнгө оруулалтаас татгалзаарай.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж