Нумын ордныхон энэ долоо хоногт одоо цагтаа амьдарч чадахгүй нь бололтой. Ирээдүйн тухай хэт их бодож, нэг бол шанална, нэг бол догдлоно. Болоогүй зүйлийн тухай бодох нь танд асуудал үүсгэж байна. Энэ долоо хоногт элдэв бодлоосоо зугтах төлөвлөгөө хэрэгжүүл. Шинэ ажил эхлүүлбэл амжилтад хүрнэ. Аливаа хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой ханд. Заль мэхэнд автах вий. Та нарын зарим нь удаан хүлээсэн аялалд найзуудтайгаа гарч магадгүй. Хооллолтондоо анхаарчихвал таны эрүүл мэнд тун дажгүй байна.