Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Мэлхий 

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Дотроо сайн сайхан зүйлийг хэчнээн бодсон ч гаднаа үйлдлээрээ хэрэгжүүлэхгүй бол нэмэргүй. Амьдрал тань өрсөлдөөнөөр дүүрэн байна. Залхууралгүй, идэвхтэй байхгүй бол өрсөлдөөн улам ширүүсэх хандлагатай байна. Ганц бие хүмүүс сэтгэл санааны өөрчлөлтөөс үүдэлтэйгээр тавгүйтэнэ. Хайртай хүнийхээ өнгөрсөн амьдралыг сониучирхах нь хэн хэнийг тань эвгүй байдалд оруулна. Хол байгаа хайртдаа урам хугарч магадгүй. Ажлын уур амьсгал уйтгартай байна. Хэрвээ та ажил хайж буй бол ур чадвараа сайжруулахад анхаар. Мөнгөний хэрэгцээ нэмэгдэж, арга зам хайна. Найзтайгаа хамтарч ямар нэг зүйл эхлүүлэхээр төлөвлөж магадгүй. Гэхдээ хожим харамсахгүйн тулд шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бодоорой.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж