Амьдралд тань олон сорилт тулгарна. Тэр болгоны өмнө бууж өгөлгүй хүчтэй байхыг танд зөвлөж байна. Та харагдаж байгаагаасаа илүү чадварлаг нэгэн учраас өөртөө илүү их итгээрэй. Ганц бие хүмүүс өөрийнхөө давуу талыг мэддэг бол бусдын анхаарлыг өөртөө татаж чадна. Хосуудын дунд үл ойлголцол үүсч магадгүй. Энэ үед аль болох биеэ барьж, тайван суугаад ярилцах замыг сонгоорой. Ажил дээрээ хариуцлагатай байхыг зөвлөе. Ялихгүй юмнаас ямааны гарз болох вий. Эргэн тойрны тань хүмүүс таныг их өндрөөр үнэлдэг юм байна. Санхүүгийн байдалд онцын өөрчлөлт орохгүй.