Энэ долоо хоногт маш их эргэлзсэн зүйлс тохиолдоно. Бусдын итгэлийг олж авна. Гэрт нөхцөл байдал буруугаар эргэсэн ч ажил дээрээ гялалзсан амжилт үзүүлж магадгүй. Энэ долоо хоногт сайн үр дүн гарахгүй байлаа гээд бүү гутраарай. Ирэх долоо хоног гэж бий. Тэгэхээр өөрийгөө бэлдсээр л байгаарай. Бизнес эрхлэгчид нарийн ширийн бүхий л зүйлсэд анхаарал хандуулах цаг. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. Зардлаа нөхөж чадна. Гэхдээ үрэлгэн зангаа хянаарай. Хайртай хүнийхээ өмнө өөрийгөө илэрхийлэхээс бүү ай. Өөрөөрөө байж, юу мэдэрч байгаагаа мэдүүл.