Хуучирсан мэдээ: 2022.12.12-нд нийтлэгдсэн

Мэлхий

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоногт мөнгө зарцуулалтдаа илүү хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Удахгүй ямар нэг зүйлд их хэмжээний хөрөнгө зарцуулж магадгүй. Өөрт оногдсон үүрэг даалгавраа цаг хугацаанд нь дуусгахын тулд өөрийгөө хянаж, тэвчээртэй бай. Санхүүгийн байдал санаандгүй тохиолдлоор сайжирч магадгүй. Мөн нийгэмд эзлэх байр суурь тань өснө. Шинэ зүйл сурах, сургуульд элсэх боломж гарч ирж магадгүй бөгөөд энэ нь танд урт хугацааны давуу тал болно. Гэр бүлийн хүн тань сурч боловсрохыг тань дэмжинэ. Хүүхдүүдийн эрүүл мэнд санаа зовооно. Зорилгодоо хүрэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай. Хурц, хүчиллэг хоолноос зайлсхий.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж