Хуучирсан мэдээ: 2019.11.01-нд нийтлэгдсэн

Мэлхий

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх

    Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны ойрын зорилго биелэх магадлалтай. Ажлын ярилцлага болон гадаадын виз өгөх хүмүүс амжилттай байна. Энэ сард гадаад хэл сурах, мэргэжлээ дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Санхүүгийн боломж гарвал хуучин өрнүүдээ төлж, өөртөө хөрөнгө оруулаарай. Од эрхэс таатай байрлал руу дөхөж байгаа хэдий ч санхүүгийн тогтворгүй байдал үргэлжилнэ.

    Гэр бүл, хайр дурлал:  Таны хувийн амьдрал тогтворгүй болно. Түр зуурын зугаа цэнгэлд авталгүй бат бэх хайрын харилцаа руу тэмүүлнэ. Хувийн амьдралын төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай. Гэр бүл болон үр хүүхэдтэй харьцах харилцаанд зөрчил үүсгэхгүйн тулд сайтар ойлголцох нь чухал байна. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй дотносох гэж яарах хэрэггүй.

    Эрүүл мэнд: Өвчин эмгэг тусахаас нь өмнө байгалийн гаралтай ургамал хэрэглэж, урьдчилан сэргийлж байхыг зөвлөж байна. Хэт ачааллаас болж толгой, нуруу өвдөх магадлалтай.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж