Матар

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Хүнтэй хэрэлдэж, хэлэлцэхэд тохиромжгүй долоо хоног. Ялихгүй юмнаас ямааны гарз болж магадгүй тул болгоомжтой байгаарай. Таны зөв байж болох ч эргэн тойрныхон тань тэгж итгэхгүй байна. Зүгээр л бүхнийг зөнд нь хаяад, хэсэг харзнах хэрэгтэй. Сэтгэл санааг тавгүйтүүлэх янз бүрийн асуудал хувийн амьдралд тань гарч ирнэ. Шаардлагатай бол юу бодож санаж байгаагаа бусадтай илэн далангүй хуваалц. Гэр бүлийнхэндээ гомдож магадгүй. Удирдлагууд тань танд чухал ажил, төсөл даалгаж магадгүй. Үл ойлголцол, саад бэрхшээлээс зайлсхийж, хамт олонтойгоо сайхан харилцаагаа хадгал. Санхүүгийн байдал сайн байна. Хадгаламжаа өсгөж чадна. Энэ нь таны бие болоод сэтгэл санааны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, та илүү хийхийг хийж бүтээнэ. Хайр дурлалын амьдрал таатай байна. Эхнэр нөхөр хоёрын дунд жижиг сажиг асуудал үргэлж л байдаг гэдгийг санаад өөдрөг байгаарай.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж