Хуучирсан мэдээ: 2023.01.30-нд нийтлэгдсэн

Матар 

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Үргэлж түрүүлж хөдөлдөгөө боль. Таны талаар юу бодож санадагаа эргэцүүлэн бодох завдал хүмүүст олго. Энэ долоо хоног олон талаар таны амьдралд эргэлт авчрах болно. Магадгүй ухаарлын долоо хоног ч байж болох юм. Карьер, ажил мэргэжлийн хувьд амжилттай байх ч гэр бүлийн амьдрал тийм ч таатай бус байна. Цалин тань өсч, гадаадад аялж магадгүй. Аливаа өөрчлөлтийг хэт сэтгэл хөдлөлгүйгээр хүлээж ав. Энэ долоо хоногт, ер нь ирэх сард мөнгөтэй холбоотой асуудал бараг үүсэхгүй. Таны хайхрамжгүй байдлаас болж хайртай хүнтэйгээ үл ойлголцоно. Хайртай хүнээ оройн зоогонд урь, удахгүй бүх зүйл сайхан болно. Эрүүл мэнд тийм ч сайнгүй байна. Толгой өвдөж, сэтгэл түгшинэ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж