Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

Матар

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Таны карьер хөгжил энэ долоо хоногт нэлээд амжилттай байх нь. Карьерыг тань ахиулах шинэ ажлын санал орж ирнэ. Ажлын шаардлагаар гэрээсээ түр хугацаанд хол байх шаардлага гарна. Ажлын тухайд зарим зүйл дээр уян хатан хандах шаардлагатай. Долоо хоногийн эхний хагаст ердийнхөөсөө илүү идэвхтэй байх шаардлага гарна. Санхүүгийн байдал ердийн тогтвортой. Гэхдээ мөнгө үрэх, гэнэтийн худалдан авалт хийхээс татгалз. Хөрөнгө оруулалт хийхээсээ өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахад гэмгүй. Хамаатан садантайгаа холбоотой аливаа асуудлыг хурцатгахаас зайлсхий. Ямар нэгэн асуудалд орооцолдох вий. Ээжийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуул. Цээж, хоолойтой холбоотой аливаа өвчин эмгэгээс сэргийл.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж