Ихэр

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоногт хувийн болоод ажил мэргэжлийн амьдрал тань аль аль нь гайхамшигтай байна. Нэгдүгээрт, та ажил мэргэжлээрээ амжилтад хүрнэ. Хоёрдугаарт, оюун санааны хувьд илүү дээр хүн болж чадна. Шинэ хүмүүстэй танилцана. Аливааг хэт өнгөц харж, түргэдэхээс сэрэмжил. Уурлаж бухимдах нь асуудлын шийдэл биш тул ухаалаг бай. Та өөрийнхөө төлөө жаахан чармайх шаардлагатай болно. Эс тэгвээс таныг хэн ч биш гэдгийг нотлоод өгөх хүмүүс ч байна. Удирдах албан тушаалтнуудтайгаа харилцаагаа хадгал. Санхүүгийн байдал маш сайн байна. Гэхдээ орлогоо ухаалгаар зарцуулахгүй бол алдагдал хүлээхэд ойрхон байна. Хайртай хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлэхийг хичээ. Нэгэнт удаан хамт байсан хүндээ сэтгэлээ уудлахаас бүү зов. Тоглоомын дүрмийг өөрчлөгчийн дүрд орох хэрэг ч гарч магадгүй.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж