Хуучирсан мэдээ: 2019.09.02-нд нийтлэгдсэн

Ихэр

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх

    Ажил хэрэг, мөнгө санхүү: Шинэ ажилд орох, бизнесээ эхлүүлэх зэргээр салбар салбартаа завгүй байх бололтой. Энэ сард олон сайхан боломжийг нээж өгөхийн зэрэгцээ санхүүгийн хувьд ч таатай байна. Тиймээс өөртөө итгэлтэй, зоригтой байх хэрэгтэй. Санхүүгийн байдал тогтвортой, сайн байх төлөвтэй байна. Гагцхүү танаас ухаалаг зарцуулалтыг шаардаж байна.

    Гэр бүл, хайр дурлал: Ганц бие хүмүүст тааламжгүй сар. Бүтэлгүй дурлал, ганцаардал, гуниглалд автах магадлалтай. Анхаарлаа өөр чиглэлд хандуулж  өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай. Хостой болон гэрлэсэн хүмүүсийн хувьд амьдрал улам амттай, тэмүүлэлтэй болно. Хүүхдүүд гэр бүлийн гэрэл гэгээ, баяр баясал гэдгийг илүү мэдрэх гэр бүлийн сар байх болно.

    Эрүүл мэнд: Дархлаагаа дэмжин аминдэмээр биеэ бөөцийлөөрэй. Спортоор хичээллэж, эрүүл амин дэмтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Хоолны дэглэм барих, турах гэж хичээх хэрэггүй.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж