Хуучирсан мэдээ: 2022.11.14-нд нийтлэгдсэн

Ихэр

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд энэ долоо хоног үнэхээр гайхалтай байх болно. Хэлэлцээр хийх чадвар тань гайхагдаж, ашиг орлогын үүд нээгдэнэ. Мөн бизнесийн шинэ түнштэй болно. Ажил дээрээ манлайлах чадвараа харуулах нэмэлт шинэ үүрэг даалгавар авч болзошгүй. Ажлын шугамаар ойрхон зуур аялж магадгүй. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцана. Хэрэв та гэрлэсэн бол хайрттайгаа харилцаа сайн байна. Гэхдээ гэр бүлийн хүнийхээ эрүүл мэндэд санаа тавиарай. Мөн эцэг эхийнхээ эрүүл мэндийг ч анхаарууштай. Таны хувьд хооллолтондоо анхаарахгүй бол холестерин ихдэх аюул байна. Ерөнхийдөө хүний өөрийн гэлтгүй эрүүл мэнддээ хариуцлагатай хандах долоо хоног.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж