Хуучирсан мэдээ: 2020.01.02-нд нийтлэгдсэн

Ихэр

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх

    Ажил хэрэг, мөнгө санхүү: Сүүлийн хэдэн жилд идэвхгүй байсан бол одоо сэрж, карьераа бүтээх цаг иржээ. Зуны саруудад та илүү нийтэч байж, бусадтай харилцахад хялбар байх болно. Үүний ачаар эргэн тойрны хүмүүсээрээ хүссэнээ хийлгэх, тусламж авах боломжтой байна. Шинэ ажил эхлүүлэх, өөр салбарт карьер эхлүүлэхээр шийдсэн бол оны сүүл хүртэл хүлээж, бэлтгэлээ сайтар базаахыг зөвлөж байна. Учир нь энэ үед таны шийдвэр гаргах чадвар дээшилнэ. Санхүүгийн бие даасан байдал нэмэгдэж, орлого ихэснэ. Энэ оны турш та мөнгө, санхүүгийн аз одтой байна. Оны сүүлээр санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулахад анхаараарай.

    Гэр бүл, хайр дурлал: Ирээдүйд хамт байх хүмүүсээ, хүрээллээ болгоомжтой сонгохыг сануулж байна. Энэ жил олон шинэ хүнтэй танилцаж, харилцаа үүсгэх ба тэднийг ангилж, зарим хүмүүсээс эртхэн ангижрах хэрэгтэй. Оны эхээр дипломат зөрчил эсвэл салалт зэрэгтэй нүүр тулна. Зарим нь өнгөрсөн онд тогтоосон харилцаагаа эргэн харж, өөр сонголт хийж магадгүй. Гэр бүлээ засч, тохижуулах ажилд хосууд санал зөрөлдөж, энэ нь удаан хугацаанд үргэлжилж магадгүй. Оны сүүлээр өөрийг тань ашиглаж, давуу тал олох гэсэн хүмүүсээс болгоомжлоорой.

    Эрүүл мэнд: Биеийн  байдлаа тогтворжуулж, элдэв хууч өвчнөө эмчлэхэд анхаараарай. Өөртөө хэт ачаалал өгөхгүй байхад анхаараарай. Учир нь энэ онд таны дархлаа сул байх бөгөөд амархан ядарч, сульдах бололтой. Биеийн эрүүл мэндээс гадна сэтгэлзүйн эрүүл мэндээ ч анхаарах шаардлагатай. Идэж буй хоол, хүнсэндээ үргэлж анхааралтай байх хэрэгтэй.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж