Загас

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоног азтай одтой байна. Мөнгө олж, тогтвортой амьдралыг бий болгох нь хэчнээн хэцүү гэдгийг та ойлгож авна. Найз нөхөдтэйгөө ойрхон аялалд гарна. Энэ нь таны бие махбодийн болоод сэтгэл санааны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө. Ажилдаа чин сэтгэлээсээ хандахыг хичээ. Ингэж чадвал алсын зорилгодоо алхам ойртоно. Ажил дээрээ хамтрагчдынхаа тусламжтайгаар бүх зүйлээ цаг тухайд нь амжуулж чадна. Санхүүгийн байдлаа сайтар хянахыг хичээ. Шаардлагагүй зүйлд мөнгө үрэхээ болихгүй бол удахгүй ноцтой үр дагаварт хүрч болзошгүй юм. Мөнгөний үнэ цэнийг ойлгож, хуримтлалаа нэмэгдүүл. Таны хайртай хүн хүнд хэцүү үед танд анхаарал тавьж, халамжаар дутаахгүй.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж