Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Загас 

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоногт загасны ордныхонд адал явдал, сорилт, саад бэрхшээл дүүрэн байна. Мөн шинэ мэдээ сонсоно. Нөлөө бүхий хүмүүстэй танилцаж, бүтээлчээр хамтарч ажиллана. Хайртай хүнтэйгээ харилцахдаа тэвчээртэй байхыг зөвлөж байна. Бусдын оронд өөрийгөө тавьж үз. Танаас болж хайртай хүн чинь ядарч туйлдаад, арчаагүй нэгэн гэсэн мэдрэмж аваад байгаа юм биш биз. Хэрвээ хоёр биедээ хайртай хэвээрээ л бол хэн хэнийхээ сэтгэл санааг амгалан байлга. Үүний төлөө чадах бүхнээ хий. Энэ долоо хоногт таны анхаарал төвлөрөл сул байна. Гэхдээ ур чадвараа бэхжүүлэхийн тулд идэвхтэй суралцах шаардлага гарна. Бусдаас тусламж хүсэхээсээ өмнө дотоод нөөц бололцоогоо нэг шавхаад үз.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж