Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Жинлүүр

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Шийдвэр гаргахгүй хэт их эргэлзэх хэрэггүй. Хэдий чинээ эргэлзэнэ, төдий чинээ бүтэлгүйтэх магадлалтай. Шийдэмгий байдал танд аз дагуулдаг юм байна. Ганц бие хүмүүс яаран шийдвэр гаргах хэрэггүй. Түр зуурын хамтрагч танд хэрэггүй учир хүлээхэд бэлэн байна. Хосууд ач холбогдолгүй зүйлээс болж тэвчээр алдран бие биедээ уурлана. Эцсийг нь үзэж чадахгүй ажлаа бүү хүлээж ав. Хэн ч таныг заавал хий гэж албадаагүй. Та авъяас чадвараа харуулахыг эрмэлздэг байж болох ч яаралгүйгээр, нарийн төлөвлөгөөтэй хөдлөхийг зөвлөж байна. Санхүүгийн талбарт хүнд сорилтууд тулгарна. Хуучинсаг үзэл, хоосон итгэл үнэмшилээсээ салах цаг чинь болжээ. Юу ч болж бүтэхгүй байвал зүгээр л унтаад өг.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж