Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Жинлүүр

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барих хэрэггүй. Асуудлыг тал бүрийн өнцгөөс үнэлж сурахыг хичээ, магадгүй эндээс шинэ чиглэл гарч ирнэ. Ганц бие жинлүүрийн ордныхонд найз нөхөд, гэр бүлийнхэн нь хүн танилцуулна. Магадгүй өөрт таарч тохирсон зөв хүнээ эндээс олж мэдэх юм. Гэр бүлийн хүнтэйгээ зөрчилдөх хэдий ч та ухаалаг байж чадсанаар асуудлыг шийднэ. Үүний үр дүнд хайртай хүн тань таныг улам их хайрлаж, хүндлэнэ. Ажил дээрээ хэрэггүй зүйлд хэт их цаг зарцуулах хэрэггүй. Оронд нь төлөвлөсөн ажлаа цаг хугацаанд нь дуусгахад анхаарлаа хандуул. Хэрвээ та хөрөнгө оруулалт хийхийг төлөвлөж байгаа бол сайтар эргэцүүлэхийг зөвлөж байна. Өрсөлдөгчидтэйгөө сөргөөцөлдөхөөс зайлсхий.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж