Арслан 

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоногт та азтай байна. Өөрийн байр сууриа олж, бусдыг манлайлж байгаа цагт олон боломж гарч ирнэ. Тохиромжтой цагийг тэвчээртэй хүлээ. Амьдралын тань цоо шинэ эхлэл айсуй. Хувийн амьдралд тань үйл ойлголцол, саад бэрхшээл багагүй байна. Гэр бүлийн гишүүддээ өөрийгөө ойлгуулах шаардлага гарна. Тэд үргэлж жижиг сажиг зүйлээс болж тантай маргалдах гээд байж мэдэх юм. Зарим зүйлийг мартагнаж, тэвчээртэй байх нь хамгийн зөв. Эргэн тойрны хүмүүс, тэр дундаа ажлынхан тань хэзээд туслахад бэлэн байна. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Тийм учраас л танд хадгаламж хэрэгтэй байх нь. Хэрвээ та гэр бүлтэй бол шинэ хүнтэй болох талаар бодох цаг болжээ. Зарим нэг тооцоолоогүй нөхцөл байдал үүсч сэтгэл санаа тавгүйтнэ. Гэхдээ асуудлыг шийдэх чадвар танд бий.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж