Хуучирсан мэдээ: 2023.04.03-нд нийтлэгдсэн

Арслан 

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Арслангийн ордныхон олон нийттэй харилцах ур чадвар сайтай, энэ нь байнга сайжирч байдаг. Энэ долоо хоногт ч бас ур чадвараа ашиглан ашигтай хүмүүстэй харилцаа тогтооно. Ирэх өдрүүдэд аз авчрах зарим чухал үйл явдалд оролцоно. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай байна. Харин та хостой бол хайртай хүнээ хэт өмчлөх гээд байна уу гэдгээ анзаараарай. Хайртай хүнийхээ асуудалд хэт их оролцох хэрэггүй. Ажил дээр удирдлагууд тань таныг хүлээн зөвшөөрнө. Хурал, уулзалтууд дээр шаргуу хөдөлмөрийг тань магтана. Ажил хайж байгаа хүмүүс амьдралаа эрс өөрчлөх сонголт хийнэ. Санаанд оромгүй олон орлогын эх үүсвэртэй болно. Гэртээ тавилга худалдаж авч магадгүй.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж