Хонины ордныхны шинэ долоо хоног мөнгө санхүүгийн тал дээр асуудалтай эхлэх нь. Сэтгэл хөдлөл ихтэй долоо хоног болох ба матар, үхэр эсвэл охины ордонд төрсөн ойр дотнын тань хүн таныг асуудалд оруулж магадгүй. Долоо хоногийн дундуур эмэгтэй хүнээс таатай мэдээ сонсох юмуу бэлэг авна. Удаан хугацааны турш сэтгэлийг тань чилээсэн асуудал шийдэгдэж, таны сэтгэл өөдрөг болно. Хумх, юмуу жинлүүрийн ордны хүн танд ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлнэ. 35-аас дээш насны эмэгтэй хонинууд гэрийнхээ тохижилтод зориулж томоохон худалдан авалт хийнэ. Харин эрэгтэй хониныхон мөнгө санхүүтэй холбоотой аливаа асуудалд хянамгай байж, болж өгвөл мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай.