Хумх | News.MN

Хумх

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Хий хоосон яриад байлгүй ажиллаж эхлэх долоо хоног. Амжилтад хүрэхийн тулд ямар зохицуулалт, ямар өөрчлөлт хийх ёстойг та ажиллаж байж л ойлгоно. Ганц бие хумхын ордныхон эсрэг хүйстнийхээ сэтгэлийн илэрхийллийг хүлээн авна. Харилцан бие биеэ ойлгож, хосоо олж ч магадгүй. Хэрвээ та нэгэнт хосоо олсон бол зүрх сэтгэлдээ юу бодож явдагаа нээлттэй илэрхийл. Өөрийн хүсэл сонирхолд нийцүүлж ажиллах гэж дайраад хэрэггүй. Оронд нь дарга нартайгаа илүү их ярилц. Сул тал дээрээ ажиллахад цаг зарцуул. Ажлын хамт олонтойгоо гар нийлэн ажиллахад суралц. Санхүүгийн хувьд бусдын ятгалгад автаад хэрэггүйг анхаар. Сайтар бодож тунгааж байж үйлдэл хийхгүй бол алдагдал хүлээх эрсдэлтэй байна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж