Хонь | News.MN

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та дураараа аашлах, хүүхэд шиг зөрүүдлэх хандлагатай байна. Гэвч ажил хэрэг, бизнесийн үйл хэрэг танаас илүү ухаалаг шийдвэр гаргаж, хариуцлагатай байхыг шаардана. Оны сүүлчийн сар боловч та бүхэн ажил ихтэй, завгүй байх бололтой. Гэхдээ сарын хоёрдугаар хагасаас та баярын уур амьсгалд бүрэн уусаж, хангалттай зугаацаж цэнгэх болно. Он дуусахаас өмнө хүслийн жагсаалтаа гүйцээсэн эсэхээ эргэн хараарай. Харилцаа холбоо өргөжиж, танилын хүрээ тэлэх бөгөөд тэдний олонх нь ажил, бизнесийн түншүүд байна.

Гэр бүл, хайр дурлал: Энэ сард хайр дурлалын харилцаа адал явдалтай байна. Ганц бие хүмүүс гэр бүлтэйгээ ойрын харилцаатай эвсэл найз нөхдийн хүрээллээс хайраа олно. Бүл нэмэхээр хүлээж байгаа хүмүүс сайн мэдээ дуулна. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаанд санхүүгийн асуудлаас болж бага зэргийн асуудал тулгарах бололтой. Харилцан нэгэндээ буулт хийж чадвал аливаа зөрчлийг газар авхуулахгүй шийдвэрлэх боломжтой.

Эрүүл мэнд: Сарын 20-доос хойш өөртөө бага зэрэг амралт өгч, зөвхөн өөртөө төвлөрч, өнгөрсөн, одоо, ирээдүйгээ эргэцүүлээрэй. Ирэх оныхоо төлөвлөгөөг гаргахын зэрэгцээ одоогийн өөртөө дүгнэлт хийхэд тохирно. Сэтгэл санаагаа эмчлэхэд чинь бясалгал, иог тусална. Эрүүл амьдралын хэв маягийг бармталж эхлэх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж