Энэ долоо хоногт сайн сонсогч байхыг танд зөвлөж байна. Бусдыг сонсож, өөрийгөө хүний оронд тавьж үзэж байж л тэднийг ойлгоно. Ганц бие хүмүүс бусдын хайр дурлалд атаархана. Гэхдээ хүний амьдралд хөндлөнгөөс оролцоод хэрэггүй. Хайртай хүндээ хэлж зүрхэлдэггүй зүйлс танд олон байдаг бололтой. Дэмий өөрийгөө түгшээж байхаар ярилцаж ойлголцох гээд үзээрэй. Ажил дээр сайхан зүйлс тохиолдож, уур амьсгал эерэг байна. Санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. Хэрвээ та удирдах албан тушаалтан бол доод хүмүүсээ зөв чиглүүлж, хэлснээсээ буцдаггүй байгаарай. Та хэдий чинээ сахилга баттай байна төдий чинээ аз ивээнэ. Сэтгэл хөдлөлөө хэт их хянаж, хүйтэн хөндий байсны хэрэггүй.