Хуучирсан мэдээ: 2023.01.23-нд нийтлэгдсэн

Мэлхий

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Энэ долоо хоногт өөртөө амрах эрхийг олго. Та өөрийгөө хэт их хүчилбэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Мэлхийн ордныхон хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэхийн тулд маш их боддог. Тийм ч учраас хааяа жаахан ганцаарддаг юм байна. Хосоо олсонууд нь ч ялгаагүй биеэ барьж, хүйтэн хөндий байдаг. Тиймээс хайр дурлалын харилцаагаа идэвхжүүлэх арга замыг хайж олох хэрэгтэй. Оюутнууд хичээлдээ маш идэвхтэй байж, багш нарынхаа хайрыг татна. Ажил дээрээ цагийн юмыг цагт нь хийхийг зөвлөж байна. Ажил овоорсоор байгаа цагт амар амгалан хэзээ ч ирэхгүй. Санхүүгийн байдал сайн байна. Өнгөрсөн жилийн хичээл зүтгэлийн тань шагнал энэ долоо хоногт орж ирэх магадлалтай.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж