Орлогоосоо давсан зарлага гаргаж, том зүйл худалдан авах эсвэл хөрөнгө оруулах хэрэггүй. Энэ нь ирэх зургаан сарын хугацаанд таны санхүүд хүндрэл учруулна. Ажлын ачаалал ихтэй, зарим үед сайн мууг тунгаах ч завгүй байх бололтой. Нэг ажлын ард гарсан ч дараагийн үүрэг даалгавар таныг хүлээж байх болно. Цаг хугацаа шахуу байх тул танаас ихээхэн хүч хөдөлмөр шаардах бололтой. Тиймдээ ажлын гүйцэтгэл, чанар тааруу байж мэднэ.