Энэ долоо хоногт та нууцаа алдах юмуу бусдын танаас нууж байсан үнэнийг олж мэднэ. Энэ нь сайн найз юмуу хайртад чинь хамаатай. Сэтгэл санааны дарамтанд орж болзошгүй. Хэдий та тэвчээртэй ч энэ удаад нүдээ аниад бүхнийг мартах нь утгагүй мэт санагдана. Харилцаандаа цэг тавихаас өмнө сайтар тунгааж, зүрх сэтгэлээ чагнаарай. Төлөвлөгөөгүй, гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хэрэггүй зүйлд мөнгө үрэх магадлалтай тул дэлгүүр хэсэх хэрэггүй л болов уу.