Жинлүүр | News.MN

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэргийн хувьд хамтын ажиллагааны сар. Хүлээсэн үүрэг хариуцлага ихтэй ажилсаг хүний хувьд эхэлсэн ажил болгон гараас чинь амархан гарч, ажлын бүтээмж өндөр байна. Энэ сард ирээдүйгээ төлөвлөж,  шинэ ажил, бизнесийн төлөвлөгөө гаргахад анхаарч, өөрийгөө дайчлаарай. Харилцааны ур чадвар болон шийдвэртэй алхмууд чинь амжилт авчирна. Санхүү мөнгөний асуудалд эрсдэлээс зайлсхийж, тооцоолоогүй зарлагаас татгалзахыг хичээгээрэй.  Мөнгө санхүүгийн байдал сайн, орлого ихээр орж ирсээр байх болно.

Гэр бүл, хайр дурлал: Хайр дурлалын амьдрал оргил цэг дээр хэвээрээ байна. Харилцаа чинь илүү романтик болж эхэлнэ. Хайртай хүн чинь чиний бүхэл бүтэн ертөнц мэт санагдаж, түүний хувьд чи бүхнээс түрүүнд тавьдаг хүн нь байх болно. Зарим хүмүүс хуучин харилцаагаа сэргээх бололтой. Гэвч энэ нь сайн үр дүнд хүрэхгүй. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд бага зэргийг үл ойлголцол, асуудлыг хамтдаа шийдвэрлэснээр харилцан ойлголцол улам бэхжинэ.

Эрүүл мэнд: Урам зориг өндөр байгаа үед дархлаа мөн дагаад сайжирдаг нь батлагдсан тул эрүүл мэндэд санаа зоволтгүй. Ажлын ачааллаас болж бага зэрэг ядрах бололтой. Харин өөрийн биш гэр бүл, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, халамжлаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж