ЖИНЛҮҮР | News.MN

ЖИНЛҮҮР

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    2023 онд та өөртөө таатай цагийг авчирна. Хоёрдугаар улиралд та зорилгодоо хүрэх сайхан боломж байна. Материаллаг байдал дээшлэхээс гадна мэргэжлийн өсөлтүүд бий болно. Ирээдүйдээ зориулж, тэтгэвэрийн сандаа хөрөнгө цуглуулах оролдлого тань сайн үр дүнд хүрнэ. Бусдын асуудалд анхаарлаа хандуулахын өмнө өөрийнхөө хэрэгцээг эн тэргүүнд тавьж сураарай. Гэр бүлийн амьдралд өсөлт, уналтын үеүд асуудал дагуулна. Романтик хандлагатай жинлүүрийн ордныхон харилцаандаа асуудалтай байж магадгүй. Амьдралыг чинь өөрчлөх томоохон шийдвэрүүдийг аль болох жилийн эхээр гаргахын хичээгээрэй. Архаг хууч өвчнөөр шаналж буй хүмүүст илүү анхаарал тавих шаардлагатай. Гэхдээ жилийн гуравдугаар улиралд өвчний байдал дээрдэж эхэлнэ. Аялал жуулчлалын туршлага жинлүүрийн хувьд маш их ашиг тустай байна. Дурсамжаар дүүрэн амралт танд маш их хэрэгтэй байна. Энэ жил сурлагын ахиц дэвшил гаргах асар их боломжийг сурагчдад олгож байна. Та нарын зарим нь гэнэтийн өв залгамжлал хүлээн авч магадгүй.

    Азтай тоо: 11, 17

    Аз дагуулах өнгө: шар, сүүн, хүрэн

    Азтай сарууд: 2, 3, 8

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж