Арслан | News.MN

Хуучирсан мэдээ: 2019.12.02-нд нийтлэгдсэн

Ажил хэрэг, мөнгө санхүү: Өөртөө итгэлтэй байж, хөрөнгө мөнгө ч арвин цуглах болно. Мөрөөдлийнхөө төлөө ажиллаж эхлэх эсвэл нэр хүндтэй их сургуульд элсэхээр шийдэх бололтой. Хамт олны үйл ажиллагаа, хамтын хүчин чармайлтын ачаар зорилгоо биелүүлж чадах болно. Хүслийн жагсаалтаа эргэн харж,  хийж амжаагүй зүйлстээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь таны амьдралыг илүү сайжруулах учир үл тоох хэрэггүй. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд буруу шийдвэр гаргах хандлагатай байна. Үнэгүй бяслаг хулганын хавханд л байдгийг санаарай.

Гэр бүл, хайр дурлал: Шийдэмгий байдал, тэвчээр шаардсан cap эхэлж байна. Гэр бүлийн амьдрал тань бага зэрэг тогтворгүй байна. Таагүй нөхцөл байдлаас гэр бүлээ авч гарахын тулд танаас нэлээд тэвчээр шаардана. Гэр бүл таны хувьд маш чухал байх бөгөөд хүүхдэд тань таны тусламж хэрэгтэй болно. Баяр ёслолоор хайртайгаа хамт байх гэсэн төлөвлөгөө бүтэлгүйтэх магадлал өндөр байна. Ганц бие хүмүүс энэ сард хайр дурлал гэхээс илүү хөнгөн зугаа цэнгэлд автах бололтой.

Эрүүл мэнд: Сэтгэлзүйн зөвлөгөө танд хэрэгтэй байна. Сэтгэлийн тэнхээ өгөх зүйлсэд төвлөрч, бясалгалаар хичээллэх хэрэгтэй. Сэтгэл санааны таагүй байдал, хэт хөөрлөөр биедээ гэмтэл учруулах, эрсдэлтэй үйлдэл хийх магадлалтай байна. Зүүд зөнтэй байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж