Нэгэн зүйл. ХАР АРХИНД СОГТОЖ, ХАМАГ УХААНАА АЛДАХ ЁСОН ҮГҮЙ
Архи нэр муутай ч идээний дээж болдог тул цагаан сараар сархад барих ёсон буй. Чингэхдээ дөч хүрээгүй идэрзалуу хүмүүст архи хийдэггүй. Ялангуяа хүү, охин, хүргэн, бэр, ач, зээ, ачанцар, зээнцэртээ архи барихыг хатууцээрлэнэ.
Нэгэн зүйл. ШИНЭ САРААР ШҮЛЭМДЭЖ ҮНСЭХИЙГ ЦЭЭРЛЭНЭ
Цагаан сараар үр, хүүхэд, ойр дотно хүмүүсээ үнсэхдээ үнэрлэхээс бус уруул амаа дэвсэн шүлсдэн шүлэмдэжүнсэх ёсон үгүй. Ариун цагааны бэлгэдэлт өдөр хүмүүний нүүр царайг нус нулимс тэргүүтэн ариун бусаарбохирдуулахгүй гэсэндээ л тэр л дээ.
Нэгэн зүйл. ДЭНДҮҮ ДАНХАЙСАН ИДЭЭ ТАВИХЫГ ОЙШООДОГГҮЙ
Монголчууд нас намба, алба даягийн зэрэг дэв, эрдэм чадвар зэрэгтэй тааруулж идээ будаагаа засдаг. Ер жирийналбат харлиг хүмүүс сондгой тоотой боовоор гурав буюу таван үе идээ засах нь нийтийн ёс оо. Наяаас дээшнастай амин гавъяат нар болон нутаг хошууны алба даягтан нар долоон давхар идээ засч болно. Эрт цагт хошууноён, хошууны хийд орны хамба, чойрж тэргүүтэн ихэс дээдсүүд есөн үе идээ засдаг байсан хэмээн чих дэлсэв.
Ард түмнийхээ ариун ёс заншлыг өвлөн авахыг чухалчилж буй өдгөө үед өөрөөс дүү заримуудад хэрэг болох болуужин хэмээн хэдэн үг сараалснаас бус бусдад зааж сургах гэсэн хэрэг биш ээ. Газар газрын ёсон өөр өөр тул өнөө хэр нь мартагдсан өчнөөн зүйлийн сайхан заншил байхыг хэн мэдэхэв. Авч огоорохын мэргэн оюунаар шүүж, хэрэггүй мэт зүйлсийг чихнийхээ хажуугаар шуугиулаад өнгөрөөхийг хүсье. Та бүхэн “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилдээ амар амгалан байж, санасан сайхан үйлс тань сагаг будаа мэт арвижиж байхын өлзийт ерөөл өргөе.