Түүнчлэн энэ Засгийн газарт төрдөггүй Төрийн нарийнууд ч цөөнгүй бий. Тухайлбал, ЗТХ-ийн яам, ХХААХҮ-ийн яам, Эрүүл мэндийн яам Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчтэйгээр төрийн ажлыг явуулж байна. Тус яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг хэзээ жинхлэх нь мөн л тодорхойгүй байна. Засгийн газраас захиалсны дагуу ЗТХЯ болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтыг зарласан байгаа гэнэ.