ЦАГААН САР | News.MN

Цогц МэдээЦАГААН САР

Нүнжиг, буян дүүрэн Монголын цагаан сар

Нүнжиг, буян дүүрэн Монголын цагаан сар

Энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт баяр, наадмын үеэр идэвхждэг
Сүр ихт зааны толгойгоор хөл хийж, тэнгэр, газрын дөрвөн хүчтэн луу, хангарьд, арслан,

Цагаан сарын зөвлөмж

Цагаан сарын зөвлөмж

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор зөвлөмж гаргажээ.

Сар шинийн цэвэрлэгээний зөвлөгөө

Сар шинийн цэвэрлэгээний зөвлөгөө

Сар шинийн баяр болоход арав хүрэхгүй хоногийн хугацаа үлдлээ. Эзэгтэй та сар шинийн цэвэрлэгээгээ хийж эхэлсэн үү? Бид энэ удаагийн

Инфографик: Цагаан сар ба эдийн засаг

Инфографик: Цагаан сар ба эдийн засаг

Үндэсний статистикийн хорооны албан ёсны сайтад монголчууд цагаан сард дунджаар хэдэн төгрөг зарцуулдаг тухай судалгаа нийтлэгдэж байсан юм.
Цагаан сарын идээ

Монголын цагаан сар гэрэл зурагт

Монголын цагаан сар гэрэл зурагт

XVII жарны ”Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Хаврын тэргүүн сар гарч, монголчууд цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ. Сар шинийн өдрүүдийг манай гэрэл зурагчид ийнхүү дуран авайдаа буулгажээ.

Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл

Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл

Нэгэн зүйл. ХАР АРХИНД СОГТОЖ, ХАМАГ УХААНАА АЛДАХ ЁСОН ҮГҮЙ

Архи нэр муутай ч идээний дээж болдог тул цагаан сараар сархад барих ёсон буй. Чингэхдээ дөч хүрээгүй идэрзалуу хүмүүст архи хийдэггүй. Ялангуяа хүү, охин, хүргэн, бэр, ач, зээ, ачанцар, зээн­цэртээ архи барихыг хатууцээрлэнэ.

Нэгэн зүйл. ШИНЭ САРААР ШҮЛЭМДЭЖ ҮНСЭХИЙГ ЦЭЭРЛЭНЭ

Цагаан сараар үр, хүүхэд, ойр дотно хүмүүсээ үнсэхдээ үнэрлэхээс бус уруул амаа дэвсэн шүлсдэн шүлэмдэжүнсэх ёсон үгүй. Ариун цагааны бэлгэдэлт өдөр хүмүүний нүүр царайг нус нулимс тэргүүтэн ариун бусаарбохирдуулахгүй гэсэндээ л тэр л дээ.

Нэгэн зүйл. ДЭНДҮҮ ДАНХАЙСАН ИДЭЭ ТАВИХЫГ ОЙШООДОГГҮЙ

Монголчууд нас намба, алба даягийн зэрэг дэв, эрдэм чадвар зэрэгтэй тааруулж идээ будаагаа засдаг. Ер жирийналбат харлиг хүмүүс сондгой тоотой боовоор гурав буюу таван үе идээ засах нь нийтийн ёс оо. Наяаас дээшнастай амин гавъяат нар болон нутаг хошууны алба даягтан нар долоон давхар идээ засч болно. Эрт цагт хошууноён, хошууны хийд орны хамба, чойрж тэргүүтэн ихэс дээдсүүд есөн үе идээ засдаг байсан хэмээн чих дэлсэв.

Ард түмнийхээ ариун ёс заншлыг өвлөн авахыг чухалчилж буй өдгөө үед өөрөөс дүү зари­­муу­дад хэрэг болох болуужин хэмээн хэдэн үг сараалснаас бус бусдад зааж сургах гэсэн хэрэг биш ээ. Газар газрын ёсон өөр өөр тул өнөө хэр нь мартагдсан өчнөөн зүйлийн сайхан заншил байхыг хэн мэдэ­хэв. Авч огоорохын мэр­гэн оюунаар шүүж, хэрэггүй мэт зүйлсийг чих­нийхээ хажуугаар шуу­гиулаад өн­гө­рөөхийг хүсье. Та бүхэн “Алтан унж­лагат” хэмээх Гал тахиа жилдээ амар ам­галан байж, санасан сайхан үйлс тань сагаг будаа мэт арвижиж байхын өлзийт ерөөл өргөе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж