МӨНХЦЭЦЭГ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Парламент 76МӨНХЦЭЦЭГ

ГОМПИЛДООГИЙН

МӨНХЦЭЦЭГ

Монгол Улсын Их Хурлын гишүүн

Боловсрол

  • 1991
    Дорноговь аймгийн 1 дүгээр дунд сургууль
  • 1995
    Улсын Багшийн их сургуулийг утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжлээр, бакалавр
  • 2013
    Монгол улсын их сургуулийн Улаанбаатар сургуулийг хэл шинжлэлийн магистр

Ажилласан байдал

  • 1995-1998
    “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч
  • 1999-2000
    “Зууны мэдээ” сонинд албаны дарга
  • 2000-2004
    “Нью Майнд” ХХК-д хэвлэл мэдээллийн ажилтан
  • 2004-2009
    “Нью Майнд” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2009-2016
    Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал
  • 2016
    Монгол Улсын Их Хурлын гишүүн

Гадаад хэл

Англи

Шагнал

  • 2008
    Соёлын тэргүүний ажилтан
  • 2009
    Алтан гадас одон
Мэдээ

“Бага Удвал”

“Ньюс” агентлаг 76:1 булангаараа УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийг танилцуулж байна.

УИХ-ын 2016 оны сонгуульд 12 дугаар тойрогт ялалт байгуулсан гишүүн бол “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг юм. Зохиолчид түүнийг “Бага Удвал” хэмээн авгайлах дуртай. Монголын утга зохиолд гаргасан мөр, Зохиолчдын