ЭНХБОЛД МИЕЭГОМБЫН | News.MN

Парламент 76ЭНХБОЛД

МИЕЭГОМБЫН

ЭНХБОЛД

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн

Боловсрол

  • 1982
    онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1987
    онд Монгол Улсын Их Сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

  • 1987-1989
    онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч
  • 1989-1991
    онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн
  • 1991-1992
    онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга
  • 1992-1996
    онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
  • 1996-1998
    онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
  • 1997-2005
    онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
  • 1999-2005
    онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
  • 2005-2008
    онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2005-2007
    онд Монгол Ардын Хувьсгалт Намын дарга
  • 2006-2007
    онд Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2007-2012
    онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2008-2012
    онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016
    онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016
    онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2013
    оноос Монгол Ардын Намын дарга
  • 2016
    оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016
    оноос Монгол Улсын Их Хурлын дарга

Гадаад хэл

Орос

Шагнал

  • 1999
    онд Алтангадас одон
  • 2005
    онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
  • 2005
    онд Монгол Улсын Нийслэлийн хүндэт иргэн
  • 2006
    онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2014
    онд Сүхбаатарын одон
Мэдээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж