Улсын төсөв мөнгөгүй болсон талаар Сангийн сайд өнгөрсөн баасан гаригийн чуулганд хэллээ. Тиймээс төсвийн тодотголоор оюутны тэтгэлэг, хүүхдийн мөнгөнөөс эхлээд цалин хасч, орон тооны цомхотгол хийнэ гэдгээ мэдэгдлээ.Төрийн албан хаагчдыг 20 мянгаар нь цомхотгох тухай ярьж байна. Тэгсэн хэр нь нийгмийн даатгалаас эхлээд татварыг нэмэх хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж эхлүүлэв.