Тугчин одтой, харагчин тахиа өдөр

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Тугчин одтой, харагчин тахиа өдөр

Аргын тооллын 10 сарын 8, Сумъяа гараг. Билгийн тооллын 29, Тугчин одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 7 цаг 02 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 17 цаг 38 минутанд хүйтэн шүүдэр буух улирал эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж