Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин тахиа өдөр

Хуучирсан мэдээ: 2018.09.18-нд нийтлэгдсэн

Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин тахиа өдөр

Аргын тооллын 9 сарын 26, Буд гараг. Билгийн тооллын 16, Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж