Аргын тооллын 12 сарын 16

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Аргын тооллын 12 сарын 16

Аргын тооллын 12 сарын 16, Адъяа гараг. Билгийн тооллын 9, Могойг хүлэгч одтой, хар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж