Аргын тооллын 10 сарын 29

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Аргын тооллын 10 сарын 29

Аргын тооллын 10 сарын 29, Сумъяа гараг. Билгийн тооллын 20, Хэрцгий охин одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 7 цаг 32 минутад мандан, 17 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж