Аргын тооллын 10 сарын 28

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Аргын тооллын 10 сарын 28

Аргын тооллын 10 сарын 28, Адъяа гараг. Билгийн тооллын 19, Гөрөөсөн толгой одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 30 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж