Аргын тооллын 3 сарын 11

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Аргын тооллын 3 сарын 11

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх

    Аргын тооллын 3 сарын 11, Сумъяа гараг. Билгийн тооллын 5, Гоё хүүхэн одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж