Аргын тооллын 12 сарын 22

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

Аргын тооллын 12 сарын 22

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Бархасбадь гараг. Эрхтэний тэнгэрт одтой, шарагчин тахиа өдөр. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар. туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл болох улирал 6 цаг 35 минутад эхэлнэ. Хүйтний ес эхэлнэ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж