Аргын тооллын 11 сарын 7

Хуучирсан мэдээ: 2022.10.31-нд нийтлэгдсэн

Аргын тооллын 11 сарын 7

Avatar
Бат-Аюуш Даваасүрэн

    Сумъяа гараг. Шийдэм од, хөх хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 20 цаг 15 минутад эхэлнэ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж