Үнэг одтой, хар луу өдөр | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Үнэг одтой, хар луу өдөр

Үнэг одтой, хар луу өдөр

Аргын тооллын 12 сарын 26, Буд гараг. Билгийн тооллын 19, Үнэг одтой, хар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

"Болор дуран"-аар шалгав.